ИРГЭД, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД: ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ДҮҮРГИЙН 13 ДУГААР ХОРООНД БАЙРЛАХ ШИНЭ "СЭЛБЭ" НЭГДСЭН ЭМНЭЛГЭЭС АВНА УУ!
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлд байрлах Сүхбаатар эрүүл мэндийн төвийн барилгад орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гадна фасад, дээвэр засварын ажлыг гүйцэтгэж дуусан, одоо дотор засвар буюу 1 дүгээр давхрын шалны засварыг хийж дуусгахад эмнэлгийн талбайг бүрэн чөлөөлөх шаардлага үүссэн. Иймд эмнэлгийн үйл ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл түр зогсоож, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 13 дугаар хороонд байрлах шинээр ашиглалтад орсон Сэлбэ нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр шийдвэрлэж зохицуулалт хийсэн байна. Засварын ажил явагдах хугацаанд иргэд, үйлчлүүлэгчид та бүхэн Сүхбаатар эрүүл мэндийн төвийн лавлах 77057700 дугаарын утсаар мэдээлэл авах болон 13 дугаар хороонд байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлнэ үү!