#СБД АЛБАН ХААГЧИД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

#СБД АЛБАН ХААГЧИД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүдийн ажилтан, албан хаагчид хамтран 9, 11-20 дугаар хороодын айл өрхүүдэд хяналт, шалгалт явуулж, зөвлөн туслахаар  өнөөдрөөс эхлэн 10 хоногийн хугацаатай аян зарлалаа.
Аяны хүрээнд албан хаагчид сайжруулсан түлшний нөөц, хангалт, борлуулалт, түгээлт болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны аюулгүй байдлыг шалгах, угаар мэдрэгчийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, түүхий нүүрсний хэрэглээг хянах юм. Мөн түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг айл, өрх бүрээр нэг бүрчлэн шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулан, угаарын хий мэдрэгчийн ажиллагаа, сайжруулсан түлшний галлагаанд зөвлөмж мэдээлэл өгч ажиллана.
 
Нийтлэлийг хуваалцах