ТӨРИЙН ӨМЧИЙН 36 ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЛЭЭ

ТӨРИЙН ӨМЧИЙН 36 ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЛЭЭ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн өмчийн 36 цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Засаг дарга М.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа, цэцэрлэгийн эрхлэгч нар, Гарааны шимт боловсрол ХХК-ийн захирал Ц.Хос-Очир, Профешнл арт ХХК-ийн захирал н.Ганбат нар хүүхэд багачуудын хамт оролцлоо. Засаг даргын 2020-2024 оны Хөгжилд хөтлөх Сүхбаатар дүүрэг  үйл ажиллагааны хөтөлбөрт ЕБС, цэцэрлэгийн хэрэглэгдэхүүний хүртээмжийг нэмэгдүүлэхээр заасан. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүүхэд бүрийн танин мэдэхүйн хөгжил, бүтээлч нийгэмшихүйн хөгжлийг цогц байдлаар дэмжсэн хүүхдүүд тоглонгоо суралцах, туршин бүтээх, төсөөлөн санаачлах, эргэцүүлэн тунгаах үйл явцаар шинжлэх ухааны ойлголт мэдлэгтэй болгох, шинийг бүтээх чадвар эзэмшүүлэх зорилго бүхий үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд 28 цэцэрлэгт STEAM, 8 цэцэрлэгт IMBRICK сургалтын хэрэглэгдэхүүний худалдан авалтыг зохион байгуулж өнөөдөр ийнхүү хүлээлгэн өглөө. STEAM багц нь 8 модуль бүхий 200 удаагийн хичээлийн гарын авлагатай, 30-40 хүүхэд зэрэг хичээллэх боломжтой, иж бүрэн сургалтын хэрэглэгдэхүүнтэй, багш, хүүхэд, эцэг эхийн харилцах ном, гарын авлагатай бол IMBRICK багц нь ганцаарчилсан болон багаар ажиллах нас насны онцлогт тохирсон хөтөлбөртэй, эвлүүлдэг блог тус бүр нь гарын авлагатай, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, стандартын шаардлага хангасан материалаар хийгдсэн байна. Эдгээр нь математик, хэл яриа, байгаль, нийгмийн орчин, дүрслэх урлагийн суралцахуйн 4 чиглэлээр хүүхдийн ур чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой.

 

Нийтлэлийг хуваалцах