УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛОВ

УДИРДАХ АЖИЛТНЫ ЭЭЛЖИТ ШУУРХАЙ БОЛОВ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн удирдах ажилтны шуурхай болж, Засаг дарга М.Алтангэрэл удирдан явууллаа.

Шуурхайн эхэнд Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга В.Гомбодорж шинээр томилогдсон дарга нарыг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн Менежерээр Э.Чинзориг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэрээр 2006-2010 онд БНЭУ-ын WIU технологийн сургууль, 2014-2015 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2016-2020 онд Их засаг олон улсын дээд сургуулийг эрх зүйч, 2021-2023 онд Глобал ОУ-ын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр магистр цолтой төгссөн. Ажлын туршлага: 2011-2014 онд “MCS электроникс” ХХК-д IT менежер, 2014-2015 онд “Ганброс” ХХК-д менежер, 2016-2017 онд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны зохион байгуулагч, 2018-2019 онд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-т Тээврийн албаны дарга, 2020-2024 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2024 оны 05 дугаар сарын 17-ноос дүүргийн Менежерээр томилогдон ажиллаж байна. Мөн Ө.Энхбаяр нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэрээр  2007-2011 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, 2020-2024 онд БНХАУ-ын Ухань хотын Жунгнаны Эрхзүй, эдийн засгийн их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар суралцаж төгссөн. Олон улсын харилцаа, Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. Англи хэлтэй. 2011-2012 Монгол банкинд, 2012-2018 онд Тагнуулын Ерөнхий газар, 2018-2022 онд Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам,  2022-2024 онд НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад төслийн ажилтан, зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.

Засаг дарга М.Алтангэрэл нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн болон дүүргийн цаг үеийн ажлуудын талаар холбогдох хэлтэс албадад үүрэг даалгавар өглөө.

 

Нийтлэлийг хуваалцах