ДАЙЧИД АЖЛЫН БАЙРТАЙ БОЛОВ
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлсэн дайчдыг Сүхбаатар дүүргийн ЗДТГ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн Засаг даргын "Талархал" болон эрүүл мэндийг дэмжигч байгууллагын бүтээгдэхүүний дээжээс гардууллаа.
Энэ үеэр Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Замын цагдаагийн газар, Цагдаагийн байгууллага, Төрийн тусгай хамгаалалтын газар, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги зэрэг байгууллагуудаас тэдэнд ажлын байр санал болгон сурталчилгаа, мэдээлэл өгч, дайчид цэргийн албанаасаа ажлын байртай болов.