ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫНХАА АР ГЭРТ "ШУУДАН" ХҮРГЭВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор 2023 оны хоёрдугаар, 2024 оны нэгдүгээр ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдаж хугацаат цэргийн алба хааж байгаа дайчид, цэргийн дүйцүүлэх албан хаагчдын ар гэрийнхэнтэй уулзав. Энэ үеэр цэрэг дайчдынхаа нөхцөл байдал, мэндийг уламжилж, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа болон цэргийн алба хаахын давуу талуудыг таниулан сурталчилж, хүнсний багц олгов.