МЭДЭЭЛЛИЙН ЦАГААР ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас ээлжит мэдээллийн цагаараа ажилтан, албан хаагчдадаа зориулан Хүүхэд хамгааллын тухай хуулийн талаар мэдлэг олгов. Энэ 9 дүгээр сарын 1-нээс Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагын талаар хуулинд тусгасан шинэлэг, онцлог заалтуудын талаарх мэдээллийг судлаач багш Л.Бадамцэцэг өглөө. Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоо, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлох, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хүүхдэд шаардлагатай тусламж, үзүүлэх замаар хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хамгаалуулах эрх, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах зорилготой юм. Хүүхдийн сайн сайхан байдал гэж хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, нийгэмшихүй, танин мэдэхүй, боловсрол, эдийн засгийн хэрэгцээ, шаардлага хангагдсан, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орчин нөхцөлийг ойлгоно.