ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР АХМАДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙГ БАРЬЖ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Сүхбаатар дүүрэгт өнөөдөр 20 орчим мянган ахмад настан ажиллаж, амьдарч байна. Ахмадуудынхаа нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж, 14 дүгээр хороонд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын хөгжлийн төвийн барилгыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Тус төв нь 277м2 талбай бүхий 2 давхар барилга бөгөөд ахмадуудад зориулсан соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах урлаг заал, өдөр өнжүүлэх болон сэргээн засах танхимтай. Эдгээр заал, танхимуудад шаардлагатай ятга, ёочин, шанз, морин хуур бүхий иж бүрэн хөгжмийн зэмсэг, спортын хэрэгсэл, сэргээн засах, сувилалын аппарат, тоног төхөөрөмж, хурал уулзалт хийхэд зориулсан ухаалаг дэлгэц, архивын өрөө зэргийг мөн дүүргийн төсвөөр тохижууллаа.