НААДАМЧИН ОЛОНДОО ҮЙЛЧИЛСЭН ӨВ ТЭЭГЧ ИРГЭД, УРЛАГИЙН АВЪЯАСТНУУДДАА БАЯРЛАЛАА

НААДАМЧИН ОЛОНДОО ҮЙЛЧИЛСЭН ӨВ ТЭЭГЧ ИРГЭД, УРЛАГИЙН АВЪЯАСТНУУДДАА БАЯРЛАЛАА
Монголын соёл шашны зан үйлийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нийслэл Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах зорилготой “Хүрээ цам-Даншиг-2024” наадам нь 08 дугаар сарын 3,4-ний өдрүүдэд Хүй долоон худагт болж өндөрлөлөө. Энэхүү наадамд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр өргөө тохижуулан, Ахмадын хороотой хамтран Соёлын биет бус өв тээгч 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, эх хэл аман уламжлал, ардын язгуур урлаг, уламжлалт гар урлалын гэх 3 төрлөөр 40 минутын хөтөлбөр найруулан бэлтгэж 2 өдөрт 10 гаруй удаа тоглож, наадамчин олондоо сонирхууллаа.
Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Одончимэг, Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга н.Цэндсүрэн нар оролцож, соёлын өв тээгчдийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Хүндэт тэмдгээр шагнуулсныг гардууллаа. Мөн гадаад хамтын ажиллагаатай Япон Улсын Саку хотоос ирсэн зочид, төлөөлөгчид Даншиг наадмыг үзэж сонирхон, дүүргийн гэр өргөөнд зочиллоо.
 
Нийтлэлийг хуваалцах