СҮХБААТАР ДҮҮРЭГТ ШАРИЛЖНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СҮХБААТАР ДҮҮРЭГТ ШАРИЛЖНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар” аян явагдаж байна.

Хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголт өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэхүү аян нь II үе шаттай. 1-р үе шат 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 сарын 21-ний өдрүүдэд, 2-р үе шат 08 дугаар сарын 05-наас 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд болно.

Аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Албан даалгавар гарч, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын аж ахуйн нэгжүүд,  хороодын ЗДАА, иргэдийн бүлгийн оролцоотойгоор  хөл газрын ургамлыг цэвэрлэх, тайрч, танах ажлууд хийгдэж байна. Хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс урьдчилан сэргийлж, доод ишнээс нь 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрч, хэд хэдэн удаагийн давтамжтай тайрснаар луйлны бутлалт, салаалт явагдаж, навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг бууруулахад зохист нөлөө үзүүлдэг байна.

 

Нийтлэлийг хуваалцах