СҮХБААТАРЧУУД "ДЭЭЛТЭЙ МОНГОЛ" НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

СҮХБААТАРЧУУД
18 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дээлтэй Монгол” наадамд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг даргын Ажлын алба, иргэдийнхээ хамт амжилттай оролцлоо. Монголчуудын уламжлалт соёл, дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах энэхүү үйл ажиллагаанд ирээдүй болсон хүүхэд, багачуудаараа гангаран, өнгөний бэлгэдлийг илэрхийлэн хадган  гоёлоор жигдрэн жагслаа. Мөн “Дуут урлан” ХХК-тай хамтран уран дарханы урлалыг онцлог болгон дүүргийнхээ нэрэмжит гэрийг барьж, уран дарханы мөнгөн хийцүүдийг байрлуулан гадаад, дотоодын зочдод сонирхуулан айраг, идээгээр дайллаа.
ТА БҮХЭН ДЭЛГЭР САЙХАН НААДААРАЙ!
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Нийтлэлийг хуваалцах