ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР ШУУРХАЙ ШТАБ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ХУРАЛ БОЛЛОО

ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙГООР ШУУРХАЙ ШТАБ, АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ХУРАЛ БОЛЛОО

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг агаарын нөхцөл байдал, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Сүхбаатар дүүргийн Шуурхай штаб, Ажлын хэсэг байгуулах хурлыг зохион байгууллаа. Хурлаар дүүргийн Засаг даргын Захирамжийн төслийг хэлэлцэн, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, болзошгүй тохиолдолд ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, түр орон байрыг 2-оос доошгүйг бэлдэх, үерийн эрсдэлтэй бүс, сэтэрч болзошгүй далан, сувгийн судалгааг холбогдох хэлтсүүд хамтран тодотгох, СӨХ-дод орон сууцны суурийн давхарт ус орохоос сэргийлж, элс шуудайлж бэлдүүлэх, гүйцэтгэлийг хянах, цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллийг иргэд, олон нийтэд шуурхай хүргэж, сэрэмжлүүлэх болон бусад зохион байгуулалтын ажлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

Нийтлэлийг хуваалцах