МАРГААШ ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО

МАРГААШ ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРЛӨГ БОЛНО
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороотой хамтран “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг угтан  маргааш буюу 2024.06.11-ний өдөр цусны донорын өдөрлөгийг зохион байгуулна. Өдөрлөг Засаг даргын Тамгын газрын байрны 1 дүгээр давхрын сургалтын танхимд 08:30-13 цагийн хооронд болох тул эрхэм ТА бүхнийг урьж байна. Та цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэн, гурван хүний амь насыг авраарай.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Австрийн эмч, дархлаа судлаач, Нобелийн шагналт Карл Ландштейнерийн төрсөн өдөр 06 дугаар сарын 14-нийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос тэмдэглэж иржээ.
Нийтлэлийг хуваалцах