ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагчдын төлөөллийг хүлээн авч уулзав. Энэ үеэрээ иргэдийн амар тайван амьдралын төлөө өргөсөн тангараг, албан үүргээ нэр төртэй биелүүлж, нийтийн хэв журам, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эрхэлсэн ажлаа нэр төртэй хийж буй тус хэлтсийн 4 алба хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэснээ дуулгалаа.
Дүүргийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болон ЗДТГ-ын Хөгжлийн жилийн төлөвлөгөөнд дэргэдэх хэлтэс нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн зорилго, зорилтууд бий.  Тэр дундаа дүүргийн Цагдаагийн газар, 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай багаж хэрэгсэл, ажлаа тав тухтай хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр дүүргийн төсвөөр олон хөрөнгө оруулалтыг хийлээ.  
Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд анх удаа дүүргийн Замын цагдаагийн алба хаагчиддаа 10ш скүүтэрийг авах санхүүжилтыг шийдвэрлэсэн. 2024 оны төсөвт гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг олон улсын жишигт хүргэх Камерын хяналтыг төвийг байгуулах хөрөнгийг суулгасан. Энэ төвийг барих газрын асуудал шийдэгдсэн гээд бидэнд хамтдаа иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажлууд бий.
Алба хаагчид та бүхнийхээ ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!
Нийтлэлийг хуваалцах