#ӨНГӨ НЭМЬЕ ЦЭЦЭГЖҮҮЛЭЛТИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
#ӨНГӨ НЭМЬЕ ЦЭЦЭГЖҮҮЛЭЛТИЙН АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор ӨНГӨ НЭМЬЕ цэцэгжүүлэлтийн аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хороодын Засаг даргын Ажлын алба, аж ахуйн нэгж байгууллагуудад УРИАЛГА хүргүүлж, цэцэгт ургамал тарих арга, аргачлалын талаар мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө өгөх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ удаа нийтийн эзэмшлийн 15 байршилд 1342м2 талбайг цэцэгжүүлнэ. Мөн боловсролын сургалтын байгууллагууд энэхүү аянд манлайлан оролцож байна.