#СБД "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" НЭЭЛТИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний Сүхбаатар дүүргийн нээлтийн өдөрлөг өнөөдөр Цэрэндоржийн гудамж Битлзийн талбайд боллоо. Өдөрлөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж, дүүргийн Улаан загалмайн хороо, Биеийн тамир спортын хороо, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв, Монголын явган алхалтын холбоо, Тэнгэрийн увидас ТББ, иргэд оролцлоо. Энэ үеэр иргэдийн дунд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын үзлэг, оношилгоо, шинжилгээ, эрүүл мэндийн эрсдэл тодорхойлох, иргэдэд идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдол, амилуулах, яаралтай тусламжийн сургалт сурталчилгаа болон эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.