СҮХБААТАР ДҮҮРЭГТ ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ ӨРНӨЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн хэмжээнд гэр хороодын үерийн усанд автаж явганаар болон автомашинаар зорчиход хүндрэлтэй, зорчих боломжгүй болсон гудамжуудад зам засвар шинэчлэлийн ажил хийгдэж байна. Өнөөдөр дүүргийн 16 дугаар хорооны гудамжуудад үргэлжлэн явагдаж байна. Өмнө нь дүүргийн 15 дугаар хорооны нэн түрүүнд засварлах шаардлагатай Архустай ЯЦЦ Шар худаг, Архустай дэд станц, Хүсэл хотхоны урд тал, Хүсэл хотхоны хойд талын нийт 2431м эвдрэлтэй шороон замыг хусаж, тэгшилж, дайрга асган индүүдлээ. Хороод иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу байршлуудыг эрэмбэлэн засвар шинэчлэлийг хийж байна. Зам засварын ажлыг Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын Ахлах инженерээр ахлуулсан 8 ажилтан, 6 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж байна. Мөн хяналтаар дүүргийн Менежер Э.Чинзориг, Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хороодын ЗДАА-д ажиллаж байна. Зам засвар хуваарийн дагуу үргэлжилнэ.