ДҮҮРГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

 ДҮҮРГИЙН БАГА БОЛОВСРОЛЫН ЗАЛУУ БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн залуу багш нарын ур чадварын уралдаан амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү ур чадварын тэмцээн нь залуу багш нарын өсөн дэвжих, мэргэжлийн мэдлэг, заах арга зүй, ур чадвараа сайжруулах, тэдний үйл ажиллагааг сурталчлах, хамтын ажиллагааг сайжруулан, хүүхэд бүрийг хөгжүүлэх, хичээл заах арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх ач холбогдолтой. Уралдаан 3 үе шаттай явагдсан бөгөөд бүсийн түвшинд 20 багш, дүүргийн түвшинд 3 бүсээс шалгарсан 6 багш мэргэжил, онолын мэдлэг, заах арга зүй, багшлах эв дүй, ур чадвараа сорин өрсөлдөв. Залуу багш нарын ур чадварын уралдааны тэргүүн байрт 35-р сургуулийн багш Б.Өлзийхутаг, дэд байр МУБИС-ийн ЕБС-ийн багш Н.Ариунтамир, гутгаар байр 16-р сургуулийн багш Д.Сугармаа, тусгай байр 6-р сургуулийн багш Э.Энхсаруул нар тус тус шалгарч бусдыгаа манлайллаа.
Залуу багш нарын ур чадварын уралдааныг ивээн тэтгэсэн SMART LOGIC LLC  компанийн гүйцэтгэх захирал Д.Болор, санаачилга гарган ажилласан Сүхбаатар дүүргийн залуу багш нарын холбооны тэргүүн Д.Идэрхүү болон зохион байгуулсан 35 дугаар сургуулийн удирдлага, бага ангийн ЗАН-ийн хамт олон, шүүгчдийн бүрэлдэхүүнд гүн талархал илэрхийлье.
Нийтлэлийг хуваалцах