МОДНЫ ТАРЬЦ, СУУЛГАЦНЫ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

МОДНЫ ТАРЬЦ, СУУЛГАЦНЫ ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 12 дугаар хорооны ЗДАА, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтэстэй хамтран өрхийн тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Энэ удаа 12 дугаар хороо, 32-ын тойруугийн зам дагуу хүлэмжид модны үрсэлгээ, мандлын цэцэг, хүнсний ногооны үрсэлгээ, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн худалдаа эрхлэх хүсэлттэй 12 өрхийн тариалан эрхлэгчид оролцлоо. Уулзалтаар тэдэнд газар тариалангийн нэгдсэн мэдээллийн сан болон мэргэжлийн хяналтын мэдээллийн нэгдсэн санд хэрхэн бүртгүүлэх талаар заавар зөвлөгөө өгч, орчны 50м хүртэлх талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хог хаягдал, хүнсний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Нийтлэлийг хуваалцах