ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ТӨСЛИЙН БАГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ

ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АШИГЛАЛТЫН ӨМНӨХ ТӨСЛИЙН БАГИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛОВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй шинэ Нэгдсэн эмнэлгийн төслийн нэгдүгээр үе шат дуусаж тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан тус эмнэлгийн ашиглалтын өмнөх төслийн баг Сүхбаатар эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтанд төслийн гүйцэтгэлийн явц тусламж үйлчилгээний төрөл, ашиглагдах багаж, тоног төхөөрөмж, компьютер, техник хэрэгсэл, хөрөнгө оруулалт, урсгал зардлын урьдчилсан төсвийн тооцооллыг танилцуулж товч мэдээлэл хийлээ. Шинээр ашиглалтад орж байгаа Нэгдсэн эмнэлгийн барилгын зохион байгуулалт, шинэ багаж, тоног төхөөрөмжийг ашиглах заавар, үйл ажиллагааны урсгалтай танилцах дадлагажих симуляц сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Сургалтад Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нэгдсэн эмнэлгийн ашиглалтын өмнөх төслийн багийн удирдагч Л.Баярхүү, төслийн зөвлөх Д.Зориг, төслийн багийн гишүүд, СБЭМТ-ийн эмч эмнэлгийн ажилтан оролцлоо.
.
 
 
Нийтлэлийг хуваалцах