СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО ЕБ-ЫН 3 ДУГААР СУРГУУЛЬД БАЙРЛАНА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧОО ЕБ-ЫН 3 ДУГААР СУРГУУЛЬД БАЙРЛАНА
Нийслэлийн хэмжээнд 2024 оны 1 дүгээр ээлжийн татлага энэ сарын 4-6-ны өдрүүдэд болохтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо хуралдлаа.
Хуралд цэргийн татлагын товчооны нийт бие бүрэлдэхүүн хороодын Засаг дарга нар, “Сүхбаатар” Эрүүл мэндийн төвийн дарга, эмч мэргэжилтнүүд Цагдаагийн газрын ажилтнууд , ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ жилийн хувьд Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын товчоо ерөнхий боловсролын 3 дугаар сургууль буюу олны нэрлэж хэвшсэнээр “Монгол 3” дээр байрлаж цэрэг татах үйл ажиллагааг зохион байгуулна. 
Хурлын эхэнд дүүргийн Засаг даргын Захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг танилцуулж, цэрэг татах үйл ажиллагааг явуулахдаа зохих хууль, журмын хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулах, байрны орчинд нийгмийн хэв журмыг сахиулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадна талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд онцгой анхаарах, ар гэрт нь мэдээллийг тодорхой өгөх,  үйл ажиллагаатай холбоотой дүн мэдээг тогтоосон хугацаанд нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлж ажиллахыг даалгалаа. Мөн цэрэг татлага зохион байгуулах байрны бэлтгэл ажил, бэлэн байдлыг шалгав.
Нийтлэлийг хуваалцах