АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБАНЫ ЁС ЗҮЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчид Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн танилцуулга, асуудал шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд сургалтад хамрагдлаа.
Сургалтыг нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга П.Булганмаа удирдан явуулав.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль нь долоон бүлэг, 19 зүйлтэй, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийн үйлчлэлд хамрах хүрээг өргөтгөж, төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна энэ хуулиар тогтоосон хүнлэг энэрэнгүй байх, үнэнч шударга хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх зарчмыг баримтлахаар тусгасан байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хуулиар зохицуулж өгчээ. Мөн байгууллагын ёс зүйн хорооны эрх үүргийн талаар нэмэлт мэдээлэл өгч, албан хаагчдад тулгарч буй асуудлыг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэх талаар кейс ажиллаж, өөрсдийн туршлагыг харилцан хуваалцах замаар эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүллээ.
 
Нийтлэлийг хуваалцах