НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 11-13-НЫ ӨДРҮҮДЭД БОЛСОН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД СҮХБААТАР ДҮҮРГЭЭС 1944 ААНБ, 7000 ОРЧИМ ИРГЭН ОРОЛЦОН 506050МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ #БАЯРЛАЛАА

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 11-13-НЫ ӨДРҮҮДЭД БОЛСОН БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНД СҮХБААТАР ДҮҮРГЭЭС 1944 ААНБ, 7000 ОРЧИМ ИРГЭН ОРОЛЦОН 506050МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ #БАЯРЛАЛАА
Нийслэлийн хэмжээнд явагдаж буй Хаврын их цэвэрлэгээний хүрээнд дүүргийн  Засаг даргын Захирамж, албан даалгаврууд гарч энэ сарын 11-13-ны өдрүүдэд нутаг дэвсгэрийн хэмжээнд “Хотдоо өнгө нэмье” уриан дор  бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээнд Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, нэгжүүд хороодын ЗДАА, ӨЭМТ-үүд, боловсролын  байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцлоо.  Давхардсан тоогоор 1944 ААНБ, 7000 орчим иргэн, албан хаагчид оролцон 5060580мкв талбайг цэвэрлэлээ.  #БАЯРЛАЛАА
  
Нийтлэлийг хуваалцах