#СБД "Хотдоо өнгө нэмье" ТООСЖИЛТЫГ БУУРУУЛАХААР ТӨВ ЗАМУУДАД УСАЛГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

#СБД
 
Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногоос тоосжилтыг бууруулахаар хотын төвийн замуудад усалгаа хийж эхэлсэн. Өнөөдөр "Сүхбаатар дэвшил" ОНӨААТҮГ-аас 04:00 цагаас эхлэн дараах байршлууд дахь нийтийн эзэмшлийн зам талбай, төв замуудад усалгаа хийв. Үүнд,
1 дүгээр хороо Нарны зам, Нарны гүүр, Гэндэнгийн гудамж, Элчингийн гудамж, Энх тайваны өргөн чөлөө,
3 дугаар хороо Сөүлийн гудамж, Усны гудамж, 1-р сургуулийн гудамж
4 дүгээр хороо Улаанбаатар их дэлгүүрийн зүүн, баруун тал, Цэрэндоржийн гудамж, Намнансүрэнгийн гудамж
7 дугаар хороо Дэнвэрийн гудамж, Эрхүүгийн гудамж, Батмөнхийн гудамж, Содномын гудамж
8 дугаар хороо Бээжингийн гудамж, Болгарын гудамж, Оюутны гудамжууд
Нийтлэлийг хуваалцах