ЦЭРЭГ-СПОРТЫН "ДӨЛ" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

ЦЭРЭГ-СПОРТЫН

Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид боллоо. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Болдбаяр, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн, Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Шинэбаяр болон сургуулийн удирдлага, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож баг, тамирчдадаа амжилт хүслээ. Энэ удаагийн тэмцээн нь Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм. Хүүхэд залууст эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх оронч хүмүүжил олгох, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулах зорилгоор зохион байгуулдаг тэмцээнд дүүргийн 8 сургуулийн баг, цэрэг-спортын 9 төрлөөр хурд хүч, мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж эхэллээ. Та бүхэндээ амжилт хүсье!

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ЦЭРГИЙН ШТАБ  

 
Нийтлэлийг хуваалцах