ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД "ХОТДОО ӨНГӨ НЭМЬЕ" АЯНД НЭГДЛЭЭ
ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТОМООХОН ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД “ХОТДОО ӨНГӨ НЭМЬЕ” АЯНД НЭГДЛЭЭ
Нийслэлийн хэмжээнд өрнөж буй Хаврын их цэвэрлэгээний хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас олон төрлийн аяныг санаачлан байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэддээ мэдээлэл хүргэн ажиллаж байна. Өнөөдөр Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг томоохон зах худалдааны төвүүдэд Байгууллагын гадна орчны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ сайжруулах тухай Засаг даргын 2024.04.05-ны өдрийн 6 тоот албан даалгаврыг хүлээлгэн өгч, “Хотдоо өнгө нэмье” аянг дэмжин оролцохыг уриаллаа. Мөн “Соёлтой иргэн-Соёлтой дүүрэг”, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлье”аяны хүрээнд байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрхэн оролцох тухай мэдээлэл хүргэхийн зэрэгцээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох журмын тухай танилцуулга хийв. Энэ үеэр нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Чулуунчимэг, улсын байцаагч Л.Баярмаа нар НХХААГ-аас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” 3 сарын аяны тухай мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.