#СБД ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ

#СБД ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
Улаанбаатар хотод хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний өдрүүдэд зохион байгуулж буй. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хаврын их цэвэрлэгээний аянг 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүд орчны 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэх үүргээ биелүүлж, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах, гадна фасадаа угаах зэргээр эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлж байна. Мөн бүх нийтийн их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 11-13 буюу ирэх пүрэв, баасан, бямба гаригт зохион байгуулах тул иргэд, СӨХ, аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна! 
Нийтлэлийг хуваалцах