ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хорооны Засаг дарга нарын ээлжит шуурхай хурал боллоо.
Хурлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа удирдан явуулж, цаг үеийн асуудлууд хэлэлцлээ. Засаг даргын Тамгын газрын ТНААХ-ийн дарга Т.Эдмон хотоос аж ахуйн зарим чиг үүргийг дүүрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан танилцуулга мэдээлэл хийв. 8 чиг үүргийн хүрээнд 6 аж ахуйн нэгж, байгууллага дүүрэгт гэрээтэйгээр шилжин иржээ. Үүнд, ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт, сандал, хогийн сав, хөшөө дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар гэх зэрэг нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, гадна зар сурталчилгаа, тоглоом, спортын талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн, нохой муур устгалын үйл ажиллагаа, халаалтын зуух зэрэг байна.
Тиймээс энэ удаагийн шуурхай хурлаар дээрх ажлын гүйцэтгэгч компаниудын мэдээллийг танилцуулж, ажлын уялдаа холбоог сайжруулах, хороодын Засаг дарга нарыг мэдээллээр хангах, дамжуулах, солилцох, хүлээн авах явцыг тодорхой болгов.