ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон нийтийн байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулав.
Нийтийн хэв журмыг бэхжүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах, тэдний санал санаачлагыг дэмжих, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөл боломжийг хангах зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах зорилготой Олон нийтийн байцаагч нар дүүргийн хэмжээнд ажилладаг.
Энэ удаагийн сургалтыг Авлигатай тэмцэх газар, дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэстэй хамтран Шүүхийн иргэдийн Төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, авлигын шалтгаан нөхцөл, гарах хор уршиг, гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой мэдээлэл, стрессийг удирдахуй зэрэг сэдэв агуулгын хүрээнд явууллаа.
Мөн сургалтын үеэр Олон нийтийн байцаагчдад зориулсан ажлын хантаазыг, бичгийн хэрэгслийн хамт хүлээлгэн өгөв.