"ХҮРЭЛ ТУЛГА-2024" НААДМЫН ДҮҮРГИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 жилд нэг удаа зохион байгууллагддаг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит “Хүрэл тулга-2024” наадмын дүүргийн шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Хүүхэд багачуудыг монгол хэлний үгсийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох бүтээх, туурвих урлагт сургах зорилготой энэхүү наадмын 10-12 дугаар ангийн шалгаруулалтад сургууль тус бүрээс шалгарсан  46 сурагч хүүхдүүд оролцож байна. Маргааш буюу 3 сарын 15-ны өдөр 6-9 дүгээр ангийн шалгаруулалт зохион байгуулагдана. 2 насны ангилал тус бүрээс шалгарсан 16 хүүхэд 3 дугаар сарын 22-ны өдөр зохиогдох нийслэлийн шатны шалгаруулалтад оролцох юм. Энэ удаа Монголын хүүхдийн ордны багш, "Д.Содномдорж судлалын төв"-ийн тэргүүн, хэлбичгийн ухааны дэд профессор С.Цэцэгмаа, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найргийн "Болор цом"-ын эзэн, "Өдрийн сонин"-ы албаны дарга Норовын Гантулга, Монголын Зохиолчдын эвлэлийн болон Сэр-Одын нэрэмжит шагналт, МЗЭ-ийн Яруу найргийн төвийн тэргүүн, Монголын радиогийн сэтгүүлч Н.Минжинсайхан нар хүүхэд багачуудынхаа шүлэг бүтээлийг шүүн тунгаахаар ажиллаж байна.  

Нийтлэлийг хуваалцах