"БИ БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ" АЯН ЭХЭЛЛЭЭ

Сүхбаатар дүүрэг нь  2024 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд олон талт үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь   “БИ БҮТЭЭЛЧ ИРЭЭДҮЙ”  аян.
Энэхүү аяны хүрээнд ерөнхий боловсролын 6, 16, 29, 35, 45, 71, 159, Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн 980 хүүхэд, багачууд дизайн технологийн хичээлээр дамжуулан “Шаглаа” бүтээлч бэлдэцийг ашиглан гар оёдлын шинэ төрлүүдийг сурч, өөрт болон хэн нэгэнд хэрэгцээтэй оёмол эдлэлийн загвар зохиож, эсгэж, оёж, чимэглэж сурах юм.
Хүүхдүүд өөрийн гараар тоглоом бүтээснээр сэтгэн бодох чадвар болон гар, сарвууны жижиг булчин хөгжих, төвлөрч суух, оёж сурах олон чадварт суралцах ач холбогдолтой.  Мөн энэхүү аян нь 2022 онд “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага нь дүүргийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн нэг юм.  
Аянд оролцогч сурагч хүүхдүүд өөрсдийн шаглаж, бүтээсэн  зөөлөн тоглоомоо ирэх хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцах цэцэрлэгийн дүү нартаа бэлэглэнэ.
 
 
Нийтлэлийг хуваалцах