3 ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

3 ТАЛТ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Эрүүл мэндийн төв болон 1-20 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай 2024 онд хамтран ажиллах гурван талт гэрээг байгууллаа.
Энэ үеэр 2020-2023 онд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын товчооныг танилцууллаа. Сүхбаатар дүүрэг улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөр Нэгдсэн эмнэлэг барих ажлыг 2021 онд оны 8 сард эхлүүлж байсан бол өнөөдөр барилгын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай, 2024 оны 2-р улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Мөн ӨЭМТ-үүдэд  2023 онд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.  
Цаашид Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн,  тусламж, үйлчилгээг сайжруулах, шаардлагатай тоног төхөөрөмж, эмч, мэргэжилтний чадавхыг сайжруулах, суралцах боломжийг дэмжих зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Нийтлэлийг хуваалцах