ЕБ-ЫН СУРГУУЛИУДАД ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ЕБ-ЫН СУРГУУЛИУДАД ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар”-тай хамтран "Төрийн цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд сургалтуудыг үе шаттай зохион байгуулсаар ирсэн. Энэ удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтан, ахлах ангийн сурагчдыг хамруулж байна.
Сургалтаар орчин үеийн дэвшилтэт технологиуд, цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчин дахь хүүхэд хамгаалал E-Kids ашиглалт, ач холбогдлын талаар мэдлэг, мэдээлэл олгож байна.
Сургалт нь 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энэ  сарын 15-ны өдөр хүртэл батлагдсан хуваарийн дагуу явагдана.
 
Нийтлэлийг хуваалцах