"БИ МОНГОЛ ХҮҮХЭД" ЁС ЗАНШЛЫН НААДАМД 35 ДУГААР СУРГУУЛИЙН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, 29 дүгээр сургууль, бага ангийн заах аргын нэгдлээс хамтран ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадмыг амжилттай зохион байгууллаа.
Бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилготой энэхүү наадамд төрийн өмчийн сургуулиудын анхан шатнаас шалгарсан 14 сургуулийн бага ангийн 140 сурагч, 28 багшийн хамт оролцож, монгол ёс заншил, ардын уламлалт тоглоом наадгайгаар оюун ухаан, авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.
Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрыг 35 дугаар сургууль, дэд байрыг 2 дугаар сургууль, гутгаар байрыг 4 дүгээр сургуулийн багш, сурагчид тус тус эзэллээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Монгол Улсын Консерваторийн сургалт хариуцсан менежер Г.Оюунтуяа, шүүгчээр МУБИС-ийн ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Мөнхзандан, 116-р сургуулийн сургалтын менежер С.Мөнгөн-Үзэг нар ажиллав.
Тэмцээнд оролцсон нийт багш, сурагчид болон бэлтгэл ажлыг хангасан багш нар, дэмжин ажилласан сургуулийн удирдлага, хамт олон эцэг эхчүүдэд Талархал илэрхийлье!