ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ СУРАГЧДАДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ СУРАГЧДАДАА СПОРТЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд сагсан бөмбөг, волейболын төрлөөр зохион байгуулагдаж байгаа “Сүхбаатар лиг” тэмцээний нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ, сагсан бөмбөгийн ОУ-ын хэмжээний мастер, лигийн 5 удаагийн аварга Б.Ариунболд нар оролцож сурагч хүүхэд багачууддаа спортын амжилт хүсч, баг тамирчдаа бэлтгэн оролцуулж буй нийт сургуулиудад баяр хүргэлээ.
"Сүхбаатар лиг” тэмцээнд нийт 25 сургуулийн давхардаагүй тоогоор 1400 сурагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээний насны ангилал тус бүрээс эхний I, II байрт шалгарсан багууд 2024 оны 03 дугаар сард болох “Улаанбаатар лиг” сагсан бөмбөг, волейболын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцоно.
Баг тамирчдадаа тэмцээнд нь амжилт хүсье!
Нийтлэлийг хуваалцах