#СБД ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

#СБД ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАВ

 

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын 02 дугаар хуралдаан болж, Засаг даргын Орлогч М.Алтангэрэл удирдан явууллаа.
Хурлын эхэнд Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон зарим хороодод үүсээд буй халиа тошин, авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.
Мөн хурлаар цаашид үүсч  болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх, эрсдэл бүхий айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Тодруулбал, Засаг даргын Захирамжаар айл өрхүүдийг нүүлгэх шилжүүлэх ажлын хэсэг байгуулах, иргэдийг үнэн бодит мэдээллээр хангах, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, учирч болзошгүй эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг хойшлуулшгүй зохион байгуулахад шаардлагатай алба хаагч, ажилтан, техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг шийдвэрлүүлэх саналыг нийслэлийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлахаар боллоо.
 
Нийтлэлийг хуваалцах