СҮХБААТАРЧУУДЫН НЭРЭМЖИТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

СҮХБААТАРЧУУДЫН НЭРЭМЖИТ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Сар шинийн баярыг угтан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “АМАР БАЙНА УУ-2024” үзэсгэлэн худалдаа Шинэ 100 айл худалдааны төвд үргэлжилж байгаа билээ.
Өнөөдөр жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжин нийслэл хотын голомт  Сүхбаатар дүүрэг нэрэмжит өдөрлөгөө зохион байгууллаа.
Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Засаг даргын Тамгын газрын Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Г.Амгалан, Сүхбаатар ЖДҮДТ-ийн захирал Ц.Булган, ажил хариуцсан мэргэжилтнүүд, үйлдвэрлэл худалдаа эрхлэгчид, үйлчлүүлэгч иргэд, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг  дэмжих төвийн дарга Х.Отгонзул болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар дүүргийн 80 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна. Нэрэмжит өдөрлөгийн үеэр авьяаслаг уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барилаа. Үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл үргэлжлэх тул эрхэм ТА бүхнийг хүрэлцэн ирж худалдан авалт хийж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийг  уриалж байна.
 
 

 

Нийтлэлийг хуваалцах