ӨНӨӨДӨР ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЕБ-ИЙН 58 ДУГААР СУРГУУЛЬ ДЭЭР БОЛНО
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилгын хүрээнд иргэдэд зориулан цахим ур чадвар нэмэгдүүлэх сургалт хуваарийн дагуу хороодод явагдаж байна.
Өчигдөр сургалтад дүүргийн 9-14 дүгээр хорооны иргэд хамрагдсан бол өнөөдөр 15-20 дугаар хорооны иргэдэд зориулан ерөнхий боловсролын 58 дугаар сургууль дээр 11 цагаас зохион байгуулна. Иймд иргэд ТА бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Сургалтын агуулгад “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим ур чадвар”, “Цахим хөгжлийг дэмжих хуулиуд”; “Цахим орчинд хүүхэд хамгаалал, /E-Kids/” сэдвүүд багтаж байна.