ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ХОРООДОД ҮРГЭЛЖЛЭВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилгын хүрээнд иргэдэд зориулан цахим ур чадвар нэмэгдүүлэх сургалтыг өнөөдрөөс хороодод үргэлжлүүлэв.
Өнөөдрийн сургалтад Сүхбаатар дүүргийн 1-8 дугаар хорооны иргэд хамрагдлаа.
Сургалтаар “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим ур чадвар”, “Цахим хөгжлийг дэмжих хуулиуд”; “Цахим орчинд хүүхэд хамгаалал, /E-Kids/” сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.