2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ НИЙСЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ НИЙСЛЭЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.
Ажлын хэсэг дүүргийн 2023 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлнэ. Энэхүү ажлын зорилго нь бүх шатанд ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлэх, санал санаачилгыг өрнүүлэх замаар амжилтыг бататгах, төрийн ажил үйлчилгээнд ахиц дэвшил гаргах юм. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх нийтлэг журам”-ыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1106 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 2, 3, 4, 5 дугаар хавсралтаар батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаж үнэлнэ.
Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрт нийслэл хариуцан хэрэгжүүлэхээр тусгасан заалтуудын хэрэгжилт, улс, нийслэл, дүүргийн болон орон нутгийн хөгжил сангийн хөрөнгө оруулалт, зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлтийн оновчтой байдал, гүйцэтгэл, чанар, үр дүнд хяналт шалгалт хийж ажиллах юм.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Нийтлэлийг хуваалцах