ХОРИГЛОСОН БҮСЭД БЭЛЧЭЭХГҮЙГ ОНЦГОЙЛОН АНХААРНА УУ!!!

ХОРИГЛОСОН БҮСЭД БЭЛЧЭЭХГҮЙГ ОНЦГОЙЛОН АНХААРНА УУ!!!

Сүхбаатар дүүргийн мал гаргах Дэд ажлын хэсэг хуралдаж, хориглосон бүс рүү орж ирсэн адуу малыг зөвшөөрөгдсөн бүс рүү гаргах, малын эздийг тогтоож, хариуцлага тооцох ажлын явц, үр дүнгийн талаар хэлэлцлээ.

            Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамж, батлагдсан удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтаар 2023 онд дүүргийн нутаг дэвсгэр рүү орж ирсэн 3200 гаруй мал, 2024 онд 400 гаруй адуу малыг мал аж ахуй эрхлэх зөвшөөрөгдсөн бүс рүү тууж гаргах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

            Хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна.

Малчид, иргэд Та бүхэн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүсэд малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, хориглосон бүс болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт малаа бэлчээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

 

 

Нийтлэлийг хуваалцах