МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД МАЛАА БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭД МАЛАА БЭЛЧЭЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
НИТХ-ын 2015 оны “Нийслэлд мал аж ахуй эрхлэх журам“ батлах тухай 85 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс болгон тогтоосон.
Нийслэлийн Засаг даргын Хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай 2023 оны А/35, 2024 оны А/07 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2023 оны А/09 дүгээр захирамжуудын хүрээнд хориглосон бүс рүү орж ирсэн адуу малыг зөвшөөрөгдсөн бүс рүү гаргах, малын эздийг тогтоож, хариуцлага тооцох ажлыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, хороодын Ажлын албадтай хамтран зохион байгуулж, малын эздэд Мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэн, холбогдох хууль тогтоомж, журмыг сурталчлан ажиллаж байна.
2023 онд хориглосон бүсээс 3200 гаруй малыг гаргаж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 8 иргэнд 2,0 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан.
Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал бэлчээснээс автозамын хөдөлгөөний түгжрэл, осол гэмтэл, хог хаягдал үүсэх, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай эвдэрч сүйдэх, халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэх зэрэг нөхцөл байдал ихээр гарч байна.
Нийслэлийн хэмжээнд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах /хашаалах/, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам хэрэгжиж эхэлнэ.
Иймд малчид, иргэд Та бүхэн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөгдсөн бүсэд малаа байнгын хариулга маллагаатай байлгаж, хориглосон бүс болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт малаа бэлчээхгүй байхыг АНХААРУУЛЖ байна.