ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА ЦЭРГИЙН АНГИУДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ

ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМАА ЦЭРГИЙН АНГИУДАД ТАЛАРХАЛ ГАРДУУЛАВ
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 7, 8 дугаар сард Улаанбаатар хотод болсон байгалийн гамшиг, үерийн үеэр авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд оролцсон цэргийн ангиудад талархал илэрхийлж, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв.  
Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, Засаг дарга Х.Болормаа; “Бид Батлан хамгаалах салбарын бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг дэмжин, сурталчилж,  иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд үүргийн дагуу хамтран ажилласаар ирсэн. Энэ удаа  байгалийн гамшгийн үед төр засаг, НОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг ханган, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг аюул ослоос урьдчилан сэргийлэх, хохирол багатай даван туулах, сэргээн босгох үйл ажиллагаанд эх оронч сэтгэлээр хамтран ажилласанд чин сэтгэлийн талархлыг хувиасаа болон нийт Сүхбаатар дүүргийн иргэдийн өмнөөс илэрхийлье”  гээд үерийн аюулыг үнэхээр олны хүч, хүний хүчээр даван туулсан гэдгийг онцлов.
 
Нийтлэлийг хуваалцах