"ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ҮЕД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛОВ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт зориулан “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Тархвар судлалын 49 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний тохиолдол амбулаторийн үзлэгийн 6,5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 2,6 дахин ихэссэн үзүүлэлттэй гарчээ. Мөн нийт томуу, томуу төст өвчний 81,2 хувийг боловсролын байгууллагад суралцаж буй хүүхдүүд эзэлж байна. Иймд  томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэг, албан байгууллага болон эцэг, эх асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж, гаргалаа.    
 

 

Нийтлэлийг хуваалцах