2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ӨРГӨН БАРИЛАА

2024 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ӨРГӨН БАРИЛАА

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхболдод “Дүүргийн 2024 оны төсвийн төсөл”-ийг  “Дүүргийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт”, “2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө”, “2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай” болон "Дүүргийн Газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний биелэлт, 2024 оны төлөвлөгөө"-ний төслийн хамт өргөн барилаа.

 Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Осорваань,  Санхүү төрийн Сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр нар байлцлаа.  

 

Нийтлэлийг хуваалцах