МОНГОЛ БИЧГИЙН ХИЧЭЭЛИЙН 2 ДУГААР ЭЭЛЖ СУРГАЛТАА "ДҮҮРГЭВ"
Монгол Улсын Хэлний бодлогын зөвлөлийн шийдвэрээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдыг монгол бичгийн сургалтад үе шаттайгаар хамруулж байгаа. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас албан хаагчдынхаа монгол бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэхээр анхан, дунд шатны сургалтыг зохион байгуулж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.
Энэ удаа 2 дугаар ээлжийн анхан, дунд шатны сургалт өндөрлөж, албан хаагчид сертификаа гардан авлаа.
Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2025 оноос төрийн албан хэргийг кирил болон монгол бичгээр хөтлөн явуулах цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих арга хэмжээний бэлтгэл болж байгаа юм.