ӨНӨӨДӨР 1790 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ИРГЭД 36400 МКВ ТАЛБАЙГ УГААЖ ЦЭВЭРЛЭВ

ӨНӨӨДӨР 1790 АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ИРГЭД 36400 МКВ ТАЛБАЙГ УГААЖ ЦЭВЭРЛЭВ

Нийслэлийн 384 жилийн ойн өдрийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэн, байгууллага, аж ахуйн нэгжүүддээ цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийг уриалан их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн  Засаг даргын Албан даалгавар гарч  10 дугаар сарын 19-ний өдрөөс 26-ны өдрүүдэд цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх юм. Өнөөдөр дүүргийн хэмжээнд 720 аж ахуйн нэгж байгууллага, 1070 иргэн нийтдээ  36400м2 нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ. Сүхбаатар тохижилт ХХК 7, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ 15, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ 7 нийт 29 машинаар цэвэрлэсэн хог хаягдлыг зөөж тээвэрлэв. Зам талбайн үйлчилгээний 68 албан хаагч 1-20 дугаар хороодын нийтийн эзэмшлийн газруудын хогийн сав-47, сандал-34ш, хайс хашлага-3326м2, замын тэмдэг тэмдэглэгээ-205ш, гэрлийн шон-347ш, шилэн автобусны буудал-10-ыг угааж цэвэрлэлээ.

Мөн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баян-Өлгий аймгийн 100 залуу дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу S-Outlet дэлгүүрээс 100 айлын гүүр хүртэл Сэлбэ гол дагуу их цэвэрлэгээ хийлээ. ТА бүхэндээ #БАЯРЛАЛАА.

 

 

Нийтлэлийг хуваалцах