СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРУУДЫН АНХААРАЛД

СОГТУУРУУЛАХ УНДААГААР ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ

ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГАЗРУУДЫН АНХААРАЛД

 

 Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байна” гэж заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар баталсан Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам, хөтөлбөрийн дагуу сургалт явуулах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг танилцуулж байна.
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад хоол үйлдвэрлэлийн газруудын менежер, зохион байгуулагч, зөөгч, бармен, хамгаалагч ... гэх мэт ажилтнууд  “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ” сургалтад зайлшгүй хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай тул эрх бүхий байгууллагуудаас сонгон сургалтад хамрагдана уу.

 

Нийтлэлийг хуваалцах