ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ БОЛЛОО
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн боловсролын байгууллагуудын төлөөлөл болон үйлдвэрлэл эрхлэгчид хамрагдлаа.
АУ-ны магистр, хүний их эмч Н.Түвшинбаяр, “Даблью эйч, эй” ХХК-ий захирал Д.Болдмаа, ХНХДС-ийн тэнхимийн эрхлэгч, ХАБЭА-н ахлах багш Н.Уранчимэг, “Арш хур” ХХК-ий захирал Техникийн ухааны магистр Г.Ган-Эрдэнэ, Замын цагдаагийн хэлтсийн урьдчилсан сэргийлэх, дэслэгч Б.Гантулга нар хариуцсан агуулгын хүрээнд хичээл орлоо.
Анхны тусламж гэж юу вэ, тусламж үзүүлэх чадвар, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, стандарт, эрүүл аюулгүй ажлын байрыг бүрдүүлэхийн ач холбогдол, хүүхдийн аюулгүй байдал, суралцах орчин, ХАБЭА-н ерөнхий дүрэм, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н аюулын шинжилгээ, хөдөлгөөний аюулгүй байдал, зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл олгов. Мөн МСҮТ-ийн сайн туршлагын талаар танилцуулж, хэлэлцүүлэг, санал асуулга явууллаа.