ДҮҮРГИЙН ДОЛООН ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛОВ

ДҮҮРГИЙН ДОЛООН ӨРХ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛОВ
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ зорилтот бүлгийн долоон өрхөд гэр олголоо. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран судлаад газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд үүнд үндэслэн Зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрийг гаргадаг. Бид хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн боломж хомс. Үнэхээр үер усны болон галын аюул, бүтэн өнчин, өрх толгойлсон, ам бүл олуулаа гээд маш олон үзүүлэлтийг харж байж, нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьсон гээд та бүхэн минь өргөө гэртээ эрүүл энх, аз жаргалтай сайхан амьдраарай ” гэв. Мөн гэртэй болсон иргэд маань Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар,  Улаан Загалмайн  хороо, хороодын Засаг даргын Ажлын албаны хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.  #БАЯРЛАЛАА
 
Нийтлэлийг хуваалцах